Тест шалгалтын тухай
1. Тест баталгаат чанар гэж юу вэ? Тест үндэслэлтэй байна гэж юуг хэлэх вэ?
2. Тестийн баталгаат чанарыг шалгах хамгийн өргөн хэрэглэгддэг ямар аргууд байдаг вэ? Түүний үндэслэлтэй эсэхийг яаж тогтоох вэ?
3. Нормдүндэслэсэн болон шалгуурт суурилсан хэмжүүрүүд нь хоорондоо ямар ялгаатай вэ?
4. Шалгууртүндэслэсэн тестийг хэрхэн сайжруулж болох вэ?
5. Ангид авах тестүүдийг хэрхэн хэрхэн боловсронгуй болгох вэ?
6. Богино хариулт өгөх тестийн ямар асуултууд хамгийн их зөрчил маргаанүүсгэх вэ?
7. Суралцагчдын эссэ тестийн асуултуудыг боловсруулах болон ийм төрлийн тестийг оноогоорүнэлэх ур чадварыг багш хэрхэн хөгжүүлэх вэ?
8. Тест бөглөхөд шаардагдах ямар ур чадваруудыг сурагчдад зааж сургаж болох вэ? Та өөрөө эдгээр ур чадваруудыг хамгийн сүүлд хэзээ сурагчиддаа заасан бэ?
Үнэлгээ нь ямар нэг зүйлийнүнэ цэнэ, хэр ач холбогдолтойг дүгнэхүйл явц юм. Үнэлгээний хамгийн гол шинж нь дүгнэлт юм. Хэмжүүр гэдэг нь тоонүзүүлэлтийг хэлнэ. Хэмжүүр нь аливаа зүйлийг тоогоор эсвэл хувиар тодорхойлдог. Үнэлгээг тестээс гарган авсан хэмжүүрүүдийнхээ тоон тодорхойлолт буюу үнэ цэнийг нь оногдуулах замаар өгнө.
Жишээлбэл, сурагч тестен дээр 65 оноо авсан байна гэж бодъё. Энэ нь хэмжүүр юм. Гэхдээ уг тоо нь тухайн хэмжүүрийн сайн муугийн аль нь болох тухай ямар ч ойлголт өгөхгүй байна. Хэрэв ихэнхи суралцагчид 65-аас доош оноотой байвал уг сурагчийн оноо нь муу, гүйцэтгэл нь доогуур байна гэсэн дүгнэлтийг бид хийнэ. Харин ихэнх хүүхдүүд 60 орчим оноотой байх юм бол уг хүүхдийн оноо тийм ч доогуур биш байна гэсэн шийдвэрийг гаргана. Хэмжүүр нь бидэнд тестийн мэдээллийг тоо юм уу хувиар илэрхийлэн гаргаж өгөхөд, дүгнэлт нь тоон мэдээлэлд тайлбар өгч, түүнийгүнэлгээ болгон хувиргахад чиглэнэ.
Үнэлгээ нь 2 алхмаар хийгддэгүйл явц юм. Эхний алхам нь нэг буюу цуврал тестийн тусламжтайгаар мэдээлэл олж авах хэмжүүр тогтоох алхам юм. Хэмжүүрээ нэгэнт гаргаад авчихсан бол гол төлөв хичээл сургалтын зорилтуудад уялдуулан тухайн хүүхдийн гүйцэтгэл нь зохих түвшинд байгаа эсэх талаар дүгнэлт хийнэ.
Тестийн агуулга, хэрэглэсэн түүврийн арга (норм тогтоох зорилготой) болон явц дунд нь ямар нэг бэрхшээл гарвал хэмжүүр нь алдаатай болно гэсэнүг. Ер нь субьектив чанартайүнэлгээнд тодорхой хэмжээний алдаа гарах магадлалтай. Харин хэмжүүрийг болонүнэлгээ өгөх процедурыг нарийвчлан болвсруулснаар бид алдаа гарах нөхцөлийг багасгаж чадах болов уу гэдэг найдлага нь бидний туйлын зорилго юм.
Тестийг сонгож авахад харгалзах шалгуурууд
Тестийг сонгож авахад баримталдаг хоёрүндсэн шалгуур нь тестийн баталгаат чанар болонүндэслэлтэй байх эсэх болно. Таны ашиглах тестийн төрлөөсүл хамааран тест нь баталгаатай болонүндэслэлтэй байх ёстой. Баталгаат чанар гэдэг нь богино хугацааны дотор хэд дахин авахад юмуу өөр хэлбэрт оруулан авахадүр дүн нь төстэй байхаар илэрнэ. Баталгаатай тест нь тууштай, хамааралтай, тогтмол гэх мэт шинжүүдийг агуулдаг хэмээнүздэг. Үндэслэлтэй гэдэг нь хэмжиж байгаа гэж тооцогдож байгаа тэр л зүйлээ хэмжихийг хэлнэ. Үндэслэл муутай тест нь хэмжих ёстой мэдлэг, ур чадвар зэрэг зүйлсээ хэмжиж чаддаггүй. Жишээ нь: цаасан дээрүзгээр бөглөх тест нь хүний хөнгөн атлетикт хэр авьяастайг харуулж чадахгүй юм.
Баталгаат чанар
Баталгаатай байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлж болно. .80-аас дээш коэффициент нь тестийн баталгаат чанар өндөр байгааг, .40-.79 коэффициент нь баталгаат чанар дунд төвшинд байгааг болон .40-өөс доогуур коэффициент нь тестийн баталгаа доогуур байгааг харуулна. Стандартчилсан тестүүд нь хэд хэдэн дэд тестээс бүрддэг ба дэд тест болон тест нь бүхэлдээ өөр өөрийн коэффициенттэй байдаг. Жишээ нь: унших тестийн баталгаат чанарыг илэрхийлэхдээ ойлгоцыг шалгах хэсгийн коэффициент нь .86,үгсийн сангийн хэсгийн коэффициент нь .77, аналог тогтоох хэсгийн коэффициент нь .91, харин нийт тестийн коэффициент нь .85 байх гэх мэт.
Тестийн баталгаат чанарыг тодорхойлох 3үндсэн арга байдаг. Тестлэх - давтан тестлэх гэсэн арга нь ихэвчлэн хооронд нь 10-аас 30 хоногийн зайтай нэг тэстийг хоёр дахин авахыг хэлж байгаа юм. Ингээд хоёр тестэнд дээр суралцагчдын авсан онооны төвшинг хооронд нь харьцуулжүзнэ. Хэрэв хоёр удаагийн тестийн онооны төвшин нь хоорондоо яг адилхан байх юм бол тестийн итгэлцүүрийн коэффициент нь 1.00 буюу төгс хамааралтай болно. Харин .86 -ийн коэффициент нь уг тестийг удаан хугацааны туршид тогтвортой, тууштай байхыг баталж байгаа болно.
Тестлэх-давтан тестлэх аргын хувьд хэд хэдэн төрлийн шүүмжлэл гардаг. Хоёр тест дээр яг ижил асуултуудыг ашигласан тохиолдолд хариулагч респондентын хоёрдугаар тестэнд өгөх хариултууд нь түүний нэгдүгээр тестэн дээр өгсөн хариултуудаас санаж байгаа зүйлс, багш болон бусад суралцагчидтай нэгдүгээр тестийг хэлэлцэж байснаа санаж байгаа зэрэг нөлөөнд орсон байж болох юм. Харин хоёр тестийн хоорондын зай хол байх юм бол сургалтын явцын нөлөөн дор тестэнд авах оноонд өөрчлэлт гарах магадлалтай. Хоёр тестийн авсан орчин нөхцөл нь бас өөр өөр байж болно. Аль нэг тестийн явцад сурагчийн сонирхол буурсан, түүний биеийн байдал болон хоол ундны дэглэмд өөрчлөлт гарсан, сурагч юмуу тест авч буй багшийн зан байдалд өөрчлөлт гарсан зэрэг нь тестийн оноонд нөлөөлөх магадлалтай.
Тестлэх - давтан тестлэх аргыг хэрэглэж байгаа тохиолдолд гарч болох дээр дурьдсан хүндрэлүүдийг арилгахын тулд параллель хэмээх тестийн хэлбэрийг ашиглаж болно. Хоорондоо төстэй боловч хоёр өөр тестийг боловсруулаад сурагчдаар хоёр тестийг нэг дор бөглүүлэх арга нь энэ болно. Энэ тохиолдолд хоёр тестийн онооны хоорондын хамаарал нь нэлээн баталгаатай болох найдвар байна. Гэхдээ энэхүү аргын нэг дутагдалдтай тал нь параллель хэлбэрүүд нь тэр болгон ихэнх стандартчилсан тест, ялангуяа багшийн өөрийн боловсруулсан тестийн хувьд бэлэн байдаггүй. Боловсруулж гаргасан хоёр хэлбэр нь мөн тэр болгон төстэй болдоггүй, төвшний хувьд нэг нь нөгөөсөө хүнд болох тохиолдол байдаг. Мөн парралель хэлбэрийн тест нь тестийг авсан орчин нөхцлийн ялгааг гаргах боломж олгодоггүй болно.
Тестлэх - давтан тестлэх болон параллель хэлбэрийн аргуудын хэрэглэхэд гарч байгаа эдгээр хүндрэлүүд нь өөр нэгэн аргыг боловсруулахад хүргэсэн бөгөөд энэ нь таллан хуваах арга билээ. Нэг тестийг тодорхой хэмжээнд тэнцүү хоёр хэсэг болгон хуваагаад, эдгээр хэсгүүдийг нь биеэ даасан хоёр тест маягаар сурагчдад өгч бөглүүлээд, хоорондын итгэлцүүрийн коэффициентийг нь гаргадаг. Тестийн хоёр хэсэг болгон хуваахад маш өргөн хэрэглэддэг нэгэн арга бол тэгш болон сондгой тоотой асуултуудыг тус тусад ньүнэлж, оноо өгөх арга байдаг. Нэг тестийг хуваажүнэлэхэд уг тестийн баталгаатай байдлын оноо нь зөвхөн тал тестээр тодорхойлогдоно гэдэг нь ойлгомжтой. Хэтэрхий цөөн тооны асуултууд дээрүндэслэх юм бол гажуудал гарах боломж нэмэгдэж, тохиолдлын нөлөөлөл өсөх болно. Товчхондоо, тестийн асуултууд олон байх тусам тестийн баталгаатай байдал нь өндөр байх бөгөөд учир нь энэ тохиолдолд илүү олон тооны жишээ материалынүнэлгээнд хамруулах болно.
Үндэслэлтэй байдал
Тестийн хэд хэдэн төрлийнүндэслэл байдаг. Ерөнхийдөө бид өөрсдөө хэмжээд байна гэж бодож байгаа тэр зүйлээ хэмжиж чадаж байгаа эсэхийг олж тогтооход чиглэж байгаа юм. Тухайн хүн судалгааны талаар хэр мэдлэгтэй, мөн тестийг ямар зорилгоор авч байгаа шалтгааныг хэр сайн мэдэж буйгаас шалтгааланүндэслэлийн төрлүүдээс тохирох нэгийг нь сонгож авна.
Агуулга хэрүндэслэлтэй байгаа. Тодорхой нэг хичээлд зориулан тест боловсруулж байхдаа тестийн асуултууд нь тухайн хичээлийн онцлог агуулгыг тохирсон хэмжээнд тусгаж чадаж байна уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй болно. Хэрвээ уг тестийн асуултууд нь ерөнхий мэдлэгийн хүрээ, сэтгэн бодох суурь чадварыг тестийн агуулгаас ургуулан бодох арга замаар хариулчихаж болохоор байвал курсийн агуулга болон тухайн хичээлийн мэдлэгийг зохих төвшинд шалгаж чадахгүй байна гэсэнүг болно. Энэ тохиоолдолд уг тестэд агуулгынүндэслэл байхгүй байна гэсэнүг.
Үндэслэлийн олон төрлүүдийн дотроос агуулгынүндэслэл нь хамгийн чухал нь ч байж магадгүй. 8-р ангийн Байгалийн шинжлэлийн хичээлээр өгч байгаа тест нь сурагчийн уншсанаа хэр ойлгож байгааг биш, математикийн хичээлийн ур чадварыг биш, 10-р ангийн байгаль шинжлэлийн хичээлийн мэдлэгийг бус харин 8-р ангид байгалийн шинжлэлийн хичээлээр зааж байгаа мэдлэг, ур чадваруудыг шалгах ёстой.
Сургалтын хөтөлбөртэй холбоотойгоор хэрүндэслэлтэй байгаа. Тухайн нэг сургуульд зааж байгаа нэг хичээл болон курс хичээлийг бус харин тодорхой хичээлийн агуулгыг маш сайн түүвэрлэн багтаасан тест нь агуулгын хувьдүндэслэлтэй боловч сургалтын хөтөлбөрийн зүгээсүндэслэлгүй байх болно. Тодорхой нэг сургуульд уг хичээлээр зааж сургаж байгаа мэдлэг, ур чадваруудыг тусгасан тест нь сургалтын хөтөлбөрийн зүгээсүндэслэлтэй байх болно. Иймэрхүү тестэнд асуултууд нь сурагчдын судалж байсан сургалтын агуулгыг зохих ёсоор нь багтаасан байдаг.
Сургалт агуулгын хувьдүндэслэл муутай байх нь гол нь багшийн өөрийн зохиосон тест (шалгууртүндэслэсэн тест)-ийн хувьд бус харин гол төлөв стандартчилсан тест (нормд тулгуурласан тест)-ийн хувьд илрэх нь элбэг тохиолддог. Ихэнх стандартчилсан тестүүд ньүндэсний болон мужийн хэмжээнд агуулгаарааүндэслэл сайтай байдаг боловч харин асуултууд нь орон нутгийн сургуулийн хөтөлбөрт тохирохгүй байх явдаг их гардаг.
Шинж чанар нь хэрүндэслэлтэй байгаа.Тест нь шалгахаар зорьж байгаа тэр шинж чанаруудаа хэр шалгаж чадаж байгаа хэмжээг шинж чанарынүндэслэл гэдэг. Хэрэв бид тухайн сурагчдын авьяас тодорхойлох тест ашиглаж байгаа бол бид уг тестээрээ уг хүүхдийн чадамж, авьяасуудыгүнэхээр шалгаж чадаж байгаагаа асуух хэрэгтэй болно. Хэрэв тест маань хүүхдийн сэтгэхүйн ерөнхий хөгжил, уншаад ойлгох чадвар, эсвэл бүтээлч чанар зэрэг өөр талуудыг нь шалгаж байвал энэ тест нь шалгахаар зорьж байгаа тэр шинж чанараа шалгаж чадахгүй байна гэсэнүг болно.
Шинж чанар гэдэг нь, жишээлбэл: эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх ур чадвар, техник сэтгэлгээ, IQ гэх мэт хүний авьяас, занүйл болон гүйцэтгэлийг тайлбарладаг хэмжиж болохуйц чанар юм гэдгээр тайлбарлаж болно. Бид тодорхой нэгэн тестийн оноог шинж чанарынүүднээс тайлбарлана гэдэг нь тухайн хүүхдэд жишээ нь техник сэтгэлгээ гэж нэрлэж болох шинж чанар байгаа бөгөөд түүнийг нь бодитүзүүлэлтүүдээр хэмжиж байгаа хэрэг болно.
Үзүүлэлтийн хувьд хэрүндэслэлтэй байгаа. Үзүүлэлт ньүндэслэлтэй байна гэдэг нь гүйцэтгэлийг шалгах бусад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгатай тест болон гүйцэтгэлийн хэмжүүртэй уг тест нь хэр нийцэж байгааг хэлж байгаа болно. Баталгаатай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн тухайн тестийн оноо болон хэмжүүртэй уг тестийнхээ оноог харьцуулжүзэхийг хэлнэ. Ингээд шинээр боловсруулсан уг тестийн онооны дээд болон доод хязгаарууд нь тэрхүү хүлээн зөвшөөрөгдсөн тестийн ижил хязгааруудтай хамаарал өндөртэй байх юм бол шинэ тестийгүзүүлэлтийн хувьдүндэслэлтэй болсон гэж тоонцо. Мөн тестэд хамаарахгүй хөндлөгийн боловч хэмжихээр зорьж байгаа тэрхүү зүйлийг хэмжиж чадаж байгаа нь хүлээн зөвшөөрөгдсөн хэмжүүртэй уг тестийн оноог харьцууланүзэх юм.
Урьдчилан таамаглах байдал нь хэр батагаатай байгаа. Энэ нь тодорхой нэг тестийн оноо нь цаашдын ирээдүйд хүүхдийн хүрч чадах гүйцэтгэлийн төвшинтэй хэр хамааралтай байгааг харуулахүзүүлэлт юм. Жишээлбэл, ахлах сургуулийн 12-р анги юмуу коллежийн эхний жилийн сурагчдын чадамжийг тодорхойлох тест нь хүүхдүүд коллежид хэр амжилттай суралцахыг нь урьчилан таамаглах боломж олгох болно. Сурагчдын ахлах сургуульдаа өгдөг SAT буюу Эрдэм шинжилгээний чадамжийг тодорхойлох тест нь яг ийм зорилгыг агуулсан байдаг. Сургалт болон ажил эрхлэлтийн тодорхой чиглэлээр тухайн нэг сурагч хэр амжилттай байхыг урьдчилан тогтоосон мэдээлэл нь тухайн сурагчид зөвлөгөө өгөх болон аль нэг чиглэлийн хөтөлбөрт оюутан, сурагч элсүүлэхэд туслалцаа болох болно. (Гэхдээ өмнөх сурлагын дүн, тодорхойлох захидал зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзанүзэх нь зүйтэй).
Ашиглагдах байдал Тестийг сонгоход хэрэглэдэг гурав дахь шалгуур нь түүний ашиглагдах байдал болдог. Тест нь суралцагчдад ойлгоход хялбар, түүнийг бөглүүлж авах болон оноогоор дүгнэхэд хялбар, худалдаж авах ёстой бол төсвийн хязгаарын хүрээнд байх ёстой ба тестийн нөхцөлүүдэд нийцсэн (жишээ нь тестийг бөглөхөд зориулсан хугацаанд тохирсон), мөн хүнд хөнгөний төвшин нь таарсан байх ёстой.
Агуулгын хувьд тест нь баталгаатай хэрнээ асуултууд нь давхар утгаар ойлгогдохоор, эсвэл даалгавар гүйцэтгэх заавар нь маш хүнд, ойлгоход хэцүү байгаагийн улмаас материалын агуулгыг ойлгож байгаа сурагч хүртэл буруу хариулт өгөх нөхцөл гарч болно. Эсвэл асуултуудын найруулгаас болоод материалаа ойлгохгүй байгаа сурагч хүртэл зөв хариултыг өгөх нөхцөл гарч болно. Жишээлбэл, сонгох хариулт юмуу зөв/буруу гэсэн хариулт өгөх төрлийн тестэнд дээр "үргэлж", "хэзээ чүгүй" гэсэнүг орсон хариулт тохиромжгүй, эсвэл буруу гэсэн дүгнэлтийг хүүхэд гаргасан байж болно. Заримдаа сурагчид ийм тохиолдолд өгүүлбэрийн агуулгыг огт анхаараагүй хэрнээ дээрх ойлголтоороо зөв хариултыг сонгох нь байдаг. Мөн тестийнүг хэллэг нь тест бөглөж байгаа хүүхдийн хувьд хэт хүнд байж болохгүй бөгөөд эс тэгвээс тест нь зөвхөн тодохой нэг агуулгыг шалгахын хажуугар сурагчийн уншсан зүйлээ хэр ойлгож байгаа ойлгоцыг шалгахүүрэг зориулалтаа биелүүлж чадахаа болино. Тестийн эхэнд олон хүнд асуултуудыг оруулснаар сурагчид тестийн эцэст байгаа хялбархан хариулчихаж чадах асуултууддаа зарцулах цагийн авч, энэ хэсэгт хэт их төвлөрөн цаг алдах болно. Эцэст нь хэлэхэд тест нь хэт богино хэмжээтэй байх юм бол тестээр дамжуулан шалгах гэж байгаа агуулга нь бүрэн илэрхийлэгдэж чадахгүй бөгөөд энэ нь тестийн баталгаатай байдлыг бууруулах нөлөөүзүүлэх болно.
Стандартчилсан болон стандартчилагдаагүй тест
Стандартчилсан тест гэдэг нь онооны нэгдсэн стандартын дагуу авагдаж,үнэлэгддэг тодорхой хэсэг асуултуудаас бүрдсэн тестийг хэлдэг. Нормативыг тогтоохын тулд ижил төрлийн төлөөлөөс уг тестийг авч туршижүзсэн байх шаардлагатай. Ихэнх стандартчилсанг тестийг тест боловсруулдаг компани (жишээ нь, Сургалтын тестийнүйлчилгээний алба, Сэтгэл судлалын корпораци зэрэг), хэвлэл нийтлэлийн компани (жишээ нь, Хоутон Миффлин, Макмиллан зэрэг) зэрэг газраас хэвлэн, тараан түгээдэг ба эдгээр газрууд нь гол төлөв өөрсдийн гаргасан сурах бичгийг дагалдуулан унших болон тооны хичээлийн тестүүдийг боловсруулдаг. Заримдаа их дээд сургуулиуд (жишээ нь Айовагийн Их Сургууль юмуу Станфордийн Их Сургууль зэрэг) нь тодорхой чиглэлээр сурагчийн ахиц хөгжил болон IQ-г шалгах тестүүдийг боловсруулан,баталгаажуулдаг.
Стандартчилсан тестийг сургуульд өргөн хэрэглэдэг бөгөөд та ч гэсэн өөрөө сургуульд сурч байх явцдаа хэд хэдэн ийм тестийг өгч байсан байх. Стандартчилсан тестийг жиших төлөөлөл дээр туршижүздэг туд ийм төрлийн тест ньүндэслэл сайтай, итгэлцүүрийн коэффициент өндөртэй байдаг. Баталгаагүй,үндэслэл муутай асуултууд нь олон жилийн туршилтын явцад илрэн, хасагддаг байна. Хувь сурагчийн тестэнд дээр авсан оноог тайлбарлах, тест өгсөн жиших бүлгийн хүмүүсийн оноог жагсаан байрлуулахад нормативын тухай мэдээлэл хэрэг болдог. Гэсэн хэдий ч туршилт явуулахаар сонгож авсан жиших төлөөлөөс өөр өөр төрлийн ур чавдар, авьяас, хэрэгцээ, сурахүйл явцад тохиолдож буй хүндрэлүүдтэй сурагчдаас бүрдсэн анги танхим юмуу сургуулийн хувьд нормативүзүүлэлтүүд нь тийм ч их хэрэг болох зүйл биш байдаг. Тестийн дагалдаж ирдэг гарын авлага дотор нормативүзүүлэлтүүдийг гаргаж авахад хэрэглэх процедуруудын маш тодорхой тайлбарлаж өгсөн байх шаарлагатай.
Зарим тохиолдолд багш нь тухайн сурагч бусадтай харьцуулахад хэр сайн гүйцэтгэж чадаж байгааг төдийдөн сонирхохгүй харин уг хүүхэд ахиц гаргаж чадаж байгааг илүү чухалчидаг тохиолдол байдаг. Энэ тохиолдолд багш ннь өөрөө гүйцэтгэл болон ур чадварын тодорхой төвшнүүдэд тохирсон зорилтуудыг боловсруулан гаргаад, уг хүүхдийн гүйцэтгэлийг нормативүзүүлэлтүүдтэй харьцуулах биш харин өөрийн боловсруулсан зорилтуудыг боломжийн төвшинд сурагч нь гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг нь шалгадаг. Стандартчилсан тестийн агуулга нь тэр болгон тодорхой нэг сургууль, анги танхимд заагдаж байгаа агуулгатай тохирдоггүй буюу өөрөө хэлбэл, тухайн анги болон сургуулийн хувьдүндэслэл муутай байдаг.
Стандатчилагдаагүй тест буюу ихэнхдээ багшийн өөрийн боловсруулсан буюу анги танхимын тсет хэмээн нэрлэгддэг тест нь жиших бүлэг дээр туршигдаагүй учраас нормативүзүүлэлт нь тогтоогүй байдаг. Энэ төрлийн тестүүд нь стандарттай харьцуулахад,эсвэл арай олон тооны хүмүүсийн хүрээтэй харьцуулахад уг сурагч нь ямар байр эзэлж байгааг хэлж өгч чадахгүй. Стандартчилсан тестийг жилдээ нэг юмуу хоёр л удаа авдаг бол багшийн боловсруулсан тест нь арай олон удаагийнүнэлгээг гаргаж өгдөг. Багшийн боловсруулсан тест нь тухайн сургууль болон багшийн зорилтууд, зааж буй агуулгатай уялдаа нь илүү байдаг. Ямар агуулга заагдсан, түүнээс юуг нь чухалчилсан, тийм ч учраас шалгагдах ёстой гэдгийг багшаас илүү сайн мэдэх хүн хэн байгаа билээ? Сурагчийн хэрэгцээ, сонирхол, давуу талуудыг багшаас илүү мэддэг хүн хэн байна? Хэзээ, яаж сурагчдыг шалгах, тестийнүр дүнгээс харж байгаад хэзээ нь дараагийн булэг сэдвийг эхлэх вэ гэдгийг багшаас илүү хэн мэдэх вэ?
Нормд тулгуурласан тест
Стандартчилсан тест нь нормд тулгуурласан тест байдаг. Энэ нь урьдчилан тодорхойлсон жиших төлөөллийн бүлгийн гүйцэтгэлдүндэслэн тодорхой нэг сурагчийн тестийн гүйцэтгэлийг харьцуулан тайлбарладаг гэсэнүг юм. Нормд тулгуурласан хэмжилт нь нэг хувь хүнийг нөгөөтэй нь харьцуулах боломжийг бидэнд хангаж өгдөг. Нормыг ашиглах санаа нь, ялангуяа хэрвээ уг норм нь нийтүндсэний юмуу мужийн хэмжээний өргөн хүрээтэй төлөөлийн гүйцэтгэлдүндэслэн боловсруулагдсан бол, нэг сургуулийн сурагчдын тестийн оноог өөр сургуулийн сурагчдын авсан оноотой харьцуулжүзэх санаа болно.
Жишээлбэл, сурлагын ахицыг шалгах мужийн хэмжээний тестэн дээр Жекийн авсан оноо нь түүнийг сургуульдаа 98-р байранд оруулсан боловч мужийн хэмжээнд 58-р байранд оруулжээ. Өөрийнх нь сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад Жекийн оноо маш өндөр байгаа хэдий ч мужийн хэмжээний сурагчидтай харьцуулаадүзэхэд түүний оноо нь дунджаас дээш гарахгүй шахам байна. Хотын төвийн сургуулийн хүүхдүүд нь ангийхныхаа юмуу сургуулийнхаа дотор харьцангуй өндөр оноо авч чаддаг ч мужийн юмуу улсын хэмжээний тестэнд дээр сайн оноо авч чаддаггүй. Тэдний авсан онооны төвшинг мужийн юмуу улсын хэмжээний бус харин зөвхөн хотын төвийн юмуу нийт хотын хэмжээний бусад сургуулиудын нормтой харьцуулахад оноо нь өндөр байх магадлалтай бөгөөд энэ нь харьцуулах бүлэг өөр өөр байгаатай холбоотой.
Олон хүнээс бүрдсэн жиших бүлгээс нормыг нь гаргаж авдаг тул нормд сууриллсан тестууд нь баталгаатай,үндэслэл сайтай байх хандлагатай байдаг. Тестийг дагаж ирэх гарын авлага нь гол төлөв нэг суриагчийг нөгөөтэй нь харьцуулахаар хийгдсэн байдаг бөгөөд багш нь урьдчидлан тогтоочихсон байсан стандартын дагуу сурагчдааүнэлнэ. Оноо нь тухайн сурагч цаг хугацааны явцад хэр их ахиц (үүнийг мөн минимум ахиц гэж хэлж болно) гаргасныг харуулна.
Шалгуурт суурилсан тест
Шалгуурт суурилсан тест нь тодорхой нэг сурагчийн ур чадварыг тодорхой шалгуур буюу тогтсон мэдлэгийн цогц юмуу тодорхой ур чадварын дагууүнэлдэг. Энэ төрлийн тестууд нь тухайн сурагчийн гүйцэтгэл нь бусад сурагчидтай харьцуулахад хэр байна вэ гэдгийг нь бус харин тодорхой нэг чиглэлийн дагуу уг хүүхэд юу мэдэж байна, юу хийж чадаж байна гэдгийг нь шалгах зорилготой.
Шалгуурт суурилсан тестийг ихэнхдээ орон нутагтаа, заримдаа багш өөрөө боловсруулдаг. Нормд тулгуурласан тестүүдийн мэргэжлийн тест боловсруулагчид хийж, олон тооны хүнээс бүрдсэн түүврийн бүлэг дээх туршижүзсэн байдаг учраас тэдгээр нь ерөнхийдөө баталгаатай болонүндэслэлтэй байдал нь өндөр байдаг. Гэсэн хэдий ч шалгуурт суурилсан тест нь агуулгын тодорхой хүрээнд хүүхэд хэр ур чадвартай болсныг багшийн харуулж өгч чаддаг тул энэ төрлийн тестийн тойргийн баталгаа нь шалгуурт суурилсан тестийнхээс илүү байдаг.
Шалгуурт суурилсан тестүүд нь тодорхой мэдлэг (Дэлхийн 2-р дайны түүх, эсвэл физикийн хийн биетийн хууль) олох чиглэлээр хүүхэд хэр ахицтай байгааг шалгах, эсвэл тусгай зориулалтын хөтөлбөрүүд болох ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, чадваржуулах сургалт or дасан зохицуулах сургалт зэрэгт хэрэглэхэд илүү тохиормжтой. Энэ төрлийн тест нь тодорхой анги танхимын нөхцөл байдал, хичэлээр бодитойгоор заагдсан зүйлс, сурах бичигт тусгагдаагүй, эсвэл урьдчилан боловсруулсан тестүүдэд хамрагдаагүй агуулгыг хамруулж чаддагт энэ төрлийн тестийн ач холбогдол оршино. Гэхдээ өндөр төвшний сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг шалгах баталгаатай,үндэслэл сайтай шалгуурт суурилсан тест боловсруулах нь тийм ч хялбар зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй.
Та нормд суурилсан юмуу шалгуурт суурилсан тестийн алиныг нь ч хэрэглэх хүсэлтэй байлаа гэсэн сурагчдаасаа хүсэн хүлээж байгаа сурахүйл ажиллагааны төрөл (жишээ, мэдлэг, эсвэл асуудал шийдвэрлэх), сургалтын хөтөлбөрийн агуулга болон анги танхимын орчин нөхцлийг заавал харгалзажүзэх хэрэгтэй. Таны тест шударга, сурагчдын сурахүйл ажиллагаанд нь дэм болсон шинжтэй байхын зэрэгцээ сургалтын талаар болон сургалтын хөтөлбөрийн холбогдолтой шийдвэр гаргахад чинь тус болох мэдээллийг хангаж өгч байх ёстой.