2012-03-25
Харилцан ярианд дохио зангаа чухал үүрэгтэй
Харилцан ярианд дохио зангаа чухал үүрэгтэй

Хүн ярилцах үедээ өөрийн мэдэлгүй гараараа дохих зангах хөдөлгөөн хийдэг. Гар болон биеийн хөдөлгөөн нь ярилцаж буй хүнийхээ талаар ямар бодолтой буйг чинь шууд л илчилж орхидог. Үүнийг та өөрөө ч анзаардаггүй. Иймд бизнес уулзалтын үеэр ямар дохио зангааг хэрэглэх, ямараас нь татгалзах хэрэгтэй талаар зөвлөгөө хүргэе. Ажил хэргийн чухал уулзалтад явахдаа хүмүүс үнэтэй хослол өмсч, маникюр, үс засалтыг чухалд үзэхээс биш гарын дохио зангаа нь таны талаар ихээхэн мэдээллийг бусдад өгч байдгийг тэр бүр анзаардаггүй. Туршлагатай бизнесмэн нь ярилцагч хүнийхээ хөдөлгөөн, дохио зангаагаар түүний байдал, хандлага, сэтгэл хөдлөл тэр бүү хэл бодлыг нь хүртэл уншчихдаг. Иймд дохио зангааны ялгаа, бусдад ойлгогдох утга санаа болон түүнийг хэрхэн удирдаж болох талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал. Удирдах гэдэг нь бусдад таны тухай таагүй сэтгэгдэл төрүүлэх дохио зангааг санаандгүй хэрэглэхгүй байхыг хэлнэ. Ийм ур чадварыг эзэмшвэл өөрийнхөө тухай хэрэггүй мэдээллийг бус хэрэгтэй мэдээллийг бусдад өгөх болно. Дохио зангааны хэлийг хүмүүс хэдэн мянган жил хэрэглэж ирсэн бөгөөд эрдэмтдийн гаргасан судалгаагаар хүн өдөр тутмын амьдралдаа ойролцоогоор зуугаад төрлийн дохио зангааг хэрэглэдэг байна. Итгэлтэй байдлаа илэрхийлэх Хэрвээ та өөртөө тийм ч итгэлтэй бус байгаа хэр нь ярилцагч хүндээ итгэлтэй болж харагдахыг хүсвэл “Шпиль” гэсэн тусгай дохиог хэрэглэ. Үүний тулд хурууныхаа үзүүрүүдийг нийлүүлэн пирамид хэлбэр үүсгэх хэрэгтэй. Энэ зангааг өөрийн зөвийг нотлох, үзэл бодлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлж, мэдлэгээ хамгаалах хүсэлтэй хүмүүс ихэвчлэн ашигладаг. Харин гэдрэг эргэж харсан үедээ хэрэглэвэл сөрөг үр дүн авчирахыг анхаарах хэрэгтэй. Нээлттэй байдал Бүх тангаргыг гарын алгаа гадагш харуулж өгдгийг та анзаарсан уу. Энэ бол юуг ч нуухгүй, бүрэн нээлттэй байхын илэрхийлэл. Иймд бусадтай ярилцах үедээ илэн далангүй байхыг хүсвэл гарын алгыг гадагш харуулах хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй. Гараа ширээн доор эсвэл халаасанд хийвэл ямар нэг зүйлийг нуухыг хүсч байна гэсэн "мессежийг" бусдад илгээдэг. Иймд гараа өвдөг эсвэл ширээн дээр ил харагдахаар байлга. Гарынхаа хөдөлгөөнийг хяна. Гарын алгыг ярилцагч хүн рүүгээ харуулах тал дээр анхаар. Энэ нь илэн далангүй байхыг минь зөвшөөрөөч гэсэн санааг илэрхийлнэ. Энэ дохиог ухамсартайгаар ашиглаж чадвал ярилцагчтайгаа илэн далангүй байх боломжийг олгох болно. Хуурах, үнэнч бус байдал Таны шударга бус байдлыг хамгийн тодоор илчилдэг дохио, зангаа бол гарын алгаар амаа дарах. Ханиах үед энэ хөдөлгөөнийг хийдэг ч бизнес уулзалтын үед энэ нь үнэнийг нуух гэсэн оролдлого байдаг. Хэрвээ таны ярилцагч таны үйлдлийн хариуд амаа гараараа таглавал тантай санал нэгдэхгүй байгаа эсвэл таны хуурамч байдлыг анзаарсан хэрэг юм. Энэ тохиолдолд, тантай санал нэг байгаа эсвэл түүнд өөр ямар нэг санаа буй эсэхийг нь заавал лавлаж асуух хэрэгтэй. Түрэмгий байдал Долоовор хуруугаа гозойлгохоос аль болох зайлсхий. Харилцан ярилцагчдаа ямар нэг зүйлийг нотлохыг хүсч байхдаа энэ дохио зангааг хэрэглэхгүй байхыг хичээ. Таны тухай эвгүй ойлголтыг бусдад төрүүлнэ. Энэ зангаа нь захиргаандаа байлгах зорилгыг илэрхийлэх тул бусдыг төдийгүй өөийгөө ч цухалдуулахад хүргэдэг. Зайлуулах Хоёр гараа цээжнийхээ урд зөрүүлэхийг "Наполеоны зогсолт" хэмээн нэрлэдэг юм. Энэ нь санаатай болон санаандгүйгээр тухайн яриа, сэдэв, нөхцөл байдлыг сонирхохгүй буйг илтгэнэ. Хэрэв таны ярилцагч ийм авир гаргавал тухайн нөхцөл байдлаас холдохоос өөр хувилбар алга гэсэн санааг илэрхийлж буй. Иймд та энэ зангааг яаран хэрэглэх гэхийн хэрэггүй. Яриа огт сонирхол татахгүй байна гэсэн ойлголтыг бусдад төрүүлдэг. Хаалттай байдал Цээжээ тэврэх, цээжнийхээ урд гараа тавих хөдөлгөөн нь хаалттай байгааг илэрхийлсэн дохио. Өөртөө итгэлгүй байх үед гараа зөрүүлэн сугандаа хавчуулах эсвэл зүгээр хоёр гараа халаасандаа хийдэг. Хэрвээ таны ярилцагч нударгаа алган дотроо хийн атгаж суувал зүгээр л анхаарлаа төвлөрүүлж буй эсвэл сэтгэл хөдлөлөө нууж буйн илрэл. Харин нударгаа зангидвал өөрийгөө нотлох эрмэлзлэлийн илрэл.
Бичсэн: сургалтын блог | цаг: 12:31 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax