2012-03-25
Зуу наслах 10 боломж

Зуун наслах арван боломж

Эрүүл байж урт удаан наслахын тулд зөвхөн тараг уугаад цэвэр агаарт салхилаад зогсохгүй  шүдээ тогтмол цэвэрлэх нь  бас нэг чухал хүчин зүйлд тооцогдох боллоо. Урт наслах хүчин зүйлс нь таны генээс биш амьдралын зөв хэв маягаас шалтгаална.Та итгэхгүй л байна уу? Британий эрүүл мэндийн сэтгүүлд дурьдсанаар  хүн хэрэв дараах зөвлөмжийг мөрдөж чадвал зүрхний шигдээс өвчний аюулыг 2 дахин бууруулж эрсдлээс өөрийгээ сэргийлж чадна. Үүнд өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх, өдөр тутам 5 удаа жимс ногоо идэх ,тамхинаас татгалзаж, архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх зэрэг оржээ.

1.Тэтгэвэрт гарсан ч зүгээр бүү суу.

Судалгаагаар тэтгэвэртээ гарсан хүмүүсийн дунд хөдөлгөөний хомсдлоос болж үүсдэг   хэт таргалалт болон, архаг хууч өвчний тохиолдол огцом өсдөг нь батлагджээ..Зуугаас дээш настнуудынхаа тоогоороо тэргүүлдэг  Италийн Кианти бүс нутагт л гэхэд чөлөөт цагийг арай өөрөөр  өнгөрөөдөг аж. Тэтгэвэртээ гарсны дараа л гэхэд тэдний ихэнх нь жижиг аж ахуй эрхлэн жимс ногоо тариалж ургуулах, мал аж ахуй эрхлэх зэргээр өдрийг борви бохисхийх завгүй өнгөрөөдөг байна .  Хэрвээ тариа ногооны ажил эрхлэхийг таашаахгүй байгаа бол  яагаад  дунд сургуулийн сайн дурын багшаар ажиллаж болохгүй гэж.Нэг  7 хоногт 15 цаг ажиллахаад үзээрэй.

2.Өдөр бүр буйлаа  цэвэрлэж бай

Шүдний чигчлүүрээр өдөр бүр буйлаа цэвэрлэх нь  таны артерийн судсыг нянгаас хамгаалж эрүүл байлгахад тусална.2008 онд хийгдсэн Нью-Иоркийн их сургуулийн судалгаагаар өдөр  бүр  буйлаа ийнхүү цэвэрлэх нь  буйлны өвчин үүсгэгч амны хөндий

дэх нянгуудын тоог бууруулдаг болохыг тогтоожээ.Эдгээр нян цусанд орсноор судасны ханыг зузааруулж, зүрхний өвчин үүсгэхэд хүргэдэг.Түүнчлэн өөр нэг судалгаанд амны хөндийд байх нянгийн тоо өндөр байх тусам зүрх судасны өвчний нэг шинж болох судасны хатуурал их тохиодогийг  дурджээ.Хэрэв та өдөрт шүдээ өдөрт 2 удаа чигчилж цэвэрлэж  заншвал энэ нь таныг урт насалахад нөлөөлнө.

3.Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй бай

Энэ нь таны бие мах бодийг залуужуулна.Биеийн дасгал хөдөлгөөн хийснээр бидний сэтгэн бодох чадвар сайжирч сэтгэл тайвширахаас гадна булчин, яс зэрэг биеийн эд эрхтэн сэргээгддэг.

4. Өглөөний цайндаа ислэг ихтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэ

Энэ нь таны цусан дахь чихрийн хэмжээг өдрийн туршид тогтвортой байлгана. Чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл бага байх тусам та урт насалж чадна.

5.Өдөрт дор хаяж 6 цаг унтаж амар.

Нойроо хугасалж шөнө дөл болтол суухын оронд хангалттай унтаж амарч урт наслах  боломж байна.Нойрсох үед хүний биеийн эд эс  нөхөн төлжиж байдаг. 

6.Хүнсний нэмэлт бүтээгдхүүнээс зайлсхий

C, F амин дэм ,бетакаротейн болон селениум  зэргийг агуулсан үрлэн буюу шахмал хэлбэртэй  хүнсний нэмэлт бүтээгдхүүнүүдийг хэрэглээд урт насалдаг эсэх нь батлагдаагүй байна.  200 гаруй төрлийн керантан болон мөн тооны флавоно агуулсан нэг ширхэг улаан лооль нь тэжээллэг чанараараа бидний сайн мэдэх  С амин дэм, ликопин зэрэг бодисоос илүү бөгөөд эрүүл мэндийг цогц байдлаар дэмждэг . Тэжээллэг чанар бага цагаан хоол/талх, гурил, элсэн чихэр/-ноос аль болох татгалзаж, жимс, ногоо, хар тарианы талх, ширхэгтэй бүтээгдхүүнийг өргөн хэрэглээрэй.

7. Сэтгэл санаагаа тайван байлга

Зуун насыг зооглосон хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэд өөрсдийн зовлон гунигаа дотроо хадгалаад байдаггүй байж.Бухимдал зовлонгоо  тэд дасгал хөдөлгөөн, иог, бясалгал,амьсгалын дасгал хийх замаар тайлдаг байжээ.Та стресст орсон үедээ бодлогошрох, ТВ-ийн өмнө сууж, тааралдсанаа хэвж суух нь  таныг яавч урт наслуулахгүй гэдгийг тооцоол. 

8.Сүсэглэж бишир

Өөрийгээ ‘'Долоо дахь өдрийн гэгээнтэн'' хэмээн итгэдэг Америк  хүн 89, эсвэл түүнээс даруй 10 жилээр урт насалдаг.Шашны сургаалаар бол бурхнаас бэлэглэсэн эрдэнэт биеийг   архи, тамхиар хордуулалгүй, амттан тэргүүтнээр бялууруулалгүй  байж  энхрийлүүштэй. Сүсэг бишрэлтэй хүмүүс жимс ногоо,шош, самар зэрэг цагаан хоол идэж, дасгал хөдөлгөөн хангалттай хийдэг байна.Тэд мөн гэр бүлдээ болоод бусдад санаа  тавьж чаддаг.

9.Зөв зуршил бий болго.

Өндөр насалсан хүмүүс амьдралынхаа туршид хоолоо тохируулах замаар биеийн жингээ барих, ижил төрлийн үйл ажиллагаа хийх зэргээр дэглэм сахидаг байна.Хүн нас нэмэх тусам бие махбодийн  тэнцвэр амархан  алдагддаг бөгөөд үүнээс сэргийлэх гол арга зам нь өдөр бүр тогтмол цагт унтаж, босч  сурах явдал юм.Нас ахих тусам хүний физиологи сульдаж, нэг л удаа нойроо хугаслан  унтах цагаасаа оройтох эсвэл архи хэтрүүлэн уухад биеийн хэвийн байдалдаа ороход тун амаргүй байдаг.
Энэ нь ханиадны вирус, эсвэл бактерийн  халдварыг эсэргүүцэх дархлааны чадварыг  бууруулдаг.

10.Нийтэч бай

Ахимаг насны хүмүүсий хувьд хань ижлээ алдан сэтгэл санаагаар гундан улмаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нь бий. Үүнээс зайлсхийх гол арга зам бол найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байх явдал юм. Тэдний хувьд найз нөхөдтэйгээ салхинд гарах, олон нийтийн арга хэмжээний үеэр хүмүүстэй санал бодлоо солилцох  зэрэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь нэн чухал хэмээн сэтгэл зүйчид үздэг байна.


Бичсэн: сургалтын блог | цаг: 12:29 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax