2012-03-25
Томоотой хүүхдийн оюуны хөгжил муу явагддаг уу?

Томоотой хүүхдийн оюуны хөгжил муу явагддаг уу?

Нялх хүүхдийг хоёр ой хагас хүртэл хугацаанд загнах ба шийтгэх нь хамгийн ухаан муутай алхамд тооцогддог байна. Тэр юу ч үл ойлгох бөгөөд түүнийг хэн ч үл хайрладаг юм байна гэхээс өөр ямар ч ойлголт авахгүй.

Хүүхэд сайн муу үйлдлийг үл ялгах бөгөөд үйлдлийн төлөө хариуцлага хүлээх тухай ойлголт одоохондоо түүнд байхгүй. Зөвхөн буруу үйлдэлд нь хориг саад л тавьж болно. Гэхдээ юм бүхнийг хориглоод байвал хүүхэд санаачлагагүй, ирээдүйд залхуу хойрго нэгэн болж өсөх магадлалтай.

Харамсалтай нь олон эцэг эхчүүд дуулгавартай хүүхдийг хүмүүжилтэйд тооцдог нь асар том алдаа билээ. Ер нь дуулгавартай томоотой хүүхэд санаачлагагүй байдаг бөгөөд энэ нь оюуны болон бусад хөгжилд хүчтэй саад учруулдаг байна.


Бичсэн: сургалтын блог | цаг: 12:37 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax