2012-03-25
Азгүй, амжилтгүй байх нөхцөлийг хүмүүс өөрсдөө бүрдүүлдэг

Азгүй, амжилтгүй байх нөхцөлийг хүмүүс өөрсдөө бүрдүүлдэг

Хүн болгон адилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг. Зарим хүн азтай, амжилттай байхад, нөгөө хэсэг нь эсрэгээр байдаг. Тэгвэл зөн билэгтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдгийг сонирхъё.

- Ихэвчлэн дотоод асуудал нь хүмүүсийг азтай байхад саад болдог аж. Амжилт аз гэдэг нь нэг ёсны зуршил.

- Азтай болоход зарим нэгэн нарийн мэдрэмж, чадвар хэрэгтэй.

- Алдаан дээрээ суралцдаг хүмүүс азгүйд тооцогдоно. Алдаан дээр бус амжилтан дээрээ суралцах шаардлагатай.

- Асуудлыг хэтэрхий хялбар аргаар шийдэх гэж бүү зүтгэ. Жишээ нь нөхөр чинь өөр хүүхэнтэй, нууц амрагтай болчихож. Тэгвэл тэр эмэгтэйтэй тэмцэх гэж эрч хүчээ бүү зориул. Нөхөртэйгээ өөртэйгээ ажилла.

- Азгүй амжилтгүй байдлыг хүмүүс ихэвчлэн өөрсдөө бий болгодог. Уур уцаар, бухимдал, танхай балмад зан авир гаргах нь тэр хүнд өөрт нь муу. Гомдох гомдол нь энергийн асар хүчтэй илгээмж тул хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Ойр дотны хүн гээд л хамаагүй юм ярих, янз бүрийн гомдмоор зүйл хийвэл өөрт тань тусна. Тэр бүр хүн гомдсоноо илэрхийлдэггүй. Дотроо бодно, шанална гэдэг чинь л муу.

Тиймээс хэрэв та ямар нэгэн саадгүй, аз амжилтын оргилд хүрье гэвэл өөрийн зан авир, ёс зүй, хүрээлж буй хүмүүстэйгээ ямар нэгэн асуудалгүй байх хэрэгтэй.

 

Бичсэн: сургалтын блог | цаг: 12:33 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax