Багш найраглал

бичсэн: сургалтын блог, 2012-03-02, 16:58
 Ш.Сүрэнжав. Багш /найраглал/

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн

     Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
     Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн

     Чимэг болгон хайрлагдсан
     Монгол гэдэг нэрийг
     Цээжит зүрхний тольтод
     Гэгээн гэрлээр сийлсэн

Эрдмийн түлхүүрч  багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой

     ... Өвлөөр ногоон гацуур
     Сүлд модны чимэг гэж
     Өнгийн олон амьтад
     Сүж ...
төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих