2012-03-25
Та хүүхдээ сонсож чаддаг уу?

Та хүүхдээ сонсож чаддаг уу?

Хүүхдийн хэлж ярьсан зүйлд ээж аав нар хэрхэн ханддагаас хүүхэд, эцэг эхийн хоорондох харилцаа улам

гүнзгийрэн батжих уу эсвэл алхам алхмаар хөндийрөх үү гэдэг нь шалтгаалдаг. Хүүхдэдээ тохиолдсон асуудал, хүүхдийнхээ ярьсан зүйлд эцэг эх хүүхдийнхээ өмнөөс асуудлыг шийдвэрлэх, сургамжлах эсвэл уг асуудлыг нь ойшоохгүй байх зэрэг янз бүрээр ханддаг ажээ.

Та дараах ярилцлагуудтай танилцана уу (1). Танай гэр бүлд иймэрхүү яриа өрнөж байсан уу?

Өмнөөс нь “шийдэх”:
-    Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?
-    Нэг их сайн биш.
-    Яасан? Миний хүү нэг сайн яриад өг дөө.
-    Манай ангид өнөөдөр нэг шинэ математикын багш орсон. Би ерөөсөө юу ч ойлгосонгүй.
-    Энэ ч харин сайнгүй л юм болж дээ. Би гэрийн даалгавраа хийхэд чинь дараа чамд туслах уу?
-    Түүнийг нь би авалгүй орхичихсон.
-    Би маргааш сургууль руу утасдаад захиралтай чинь ярих уу?
-    Харин ээ, сайн мэдэхгүй байна ...
-    Асуудал хүндрээгүй байхад, эхний үед нь учрыг нь олох илүү сайн гэж чамд бодогдохгүй  байна уу?
-    Харин ээ,
-    Чамайг хичээл дээрээ бусдаасаа хоцорч муу байхыг би хүсэхгүй байна шүү дээ.
-    Хммм...

Сургамжлах:
-    Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?
-    Нэг их сайн биш!
-    Тодорхойхон яриадах даа! Ангидаа тухтайхан суугаад, юм сураад сайхан л баймаар надад санагдах юм.
-    Яахав дээ, манай шинэ математикийн багш гэж нэг тэнэг юм... Биднийг харин ч нэг доош нь хийх шив дээ.
-    Багш руугаа битгий ийм үг хэл л дээ. Хэрэв чи жаахан илүү анхаарсан бол бүгдийг ойлгох л байсан байх. Бүх зүйлийг бэлтгээд ам уруу чинь халбагадаж өгнө гэж чи бодоогүй биз?
-    Хммм...

Үл ойшоох:
-    Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?
-    Нэг их сайн биш!
-    За битгий гудайгаад бай. Тийм ч их сүртэй юм болоогүй байлгүй дээ, үгүй юу? Чи талх идэх үү?
-    Баярлалаа. Математикаас болоод миний санаа зовоод л байна...
-    Аав чинь, ээж чинь, чи ч гэсэн ямар Эйнштейн биш. Нааш ир жаахан зурагт үзчих, гудайгаад байсны хэрэггүй.
-    Хммм ...
Дээрх тохиолдлуудад томчууд давамгайлан ярьж, ярилцлага төдөлгүй дуусч байна. Хүүхэд бол харин асуудлынхаа цөм рүү нэвтрэн орж чадахгүй, ярилцлагын явцад санаа нь замхран томчууд асуудлыг “шийдэх” буюу шийдлээ гэж бодож, хүүхдийн хэлэх үг цөөрсөөр байна.
Дээрх ярилцлагуудыг та дараах ярилцлагатай харьцуулж үзээрэй.

Идэвхтэй сонсох
-    Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?
-    Нэг их сайн биш!
-    Царайнаас чинь андашгүй л байна даа. Юу нь буруугаар эргэчихэв?
-    Ёоох, өнөөдөр манайд нэг шинэ математикийн багш орсон. Түүний зааж байгааг нь гүйцдэггүй.
-    Яаж гүйцэж, мэдэж авах талаараа чи тэгээд бодож үзэв үү?
-    Тийм ээ, үзсэн. Нэг юм асууж тайлбарлаад өгөхгүй юу гэсэн. Тэгсэн чинь тэр багш зөвхөн “сайн анхаарах” хэрэгтэй л гэсэн.
-    Хммм... тэгэхээр нь чамд юу гэж бодогдов?
-    Хүүхдүүд өөрсдөө бас чадахгүй байж намайг шоолохоор миний уур хүрсэн.
-    Хэцүү байгаагаа эхэлж мэдэгдсэний төлөө уурлах юм ч байхгүй л дээ. 
-    Ингэж бусдын өмнө муугаа харуулахдаа би ер дургүй.
-    Одоо чи тэгээд яая гэж бодож байна?
-    Хичээл дууссаны дараа багшаас ойлгоогүй юмаа асуудаг юмуу л гэж бодож байна. Гэхдээ би сайн мэдэхгүй л байна.
-    Тэгээд болох байх гэж чи итгэж байна уу?
-    Болох байх аа, ингэж асуух бол надад тийм ч их эвгүй зүйл биш. Энэ нь багшийг жаахан эргэлзүүлж, хичээл заах хурдаа эргэн харахад ч хүргэж магадгүй.
-    Багшид чинь бас л хүндрэлтэй байсан байх гэж чамд бодогдохгүй байна уу?
-    Тийм ээ, түүнийг бид ч бухимдуулсан байж магадгүй.
-    Чам шиг ухаантай сурагчдаар хүрээлүүлж байгаа юм чинь тэр өөрчлөгдөж л таараа. 

Үүнийг идэвхтэй сонсох гэнэ. Ээж/аав тухайн асуудлыг сонирхож, хүүхдийн санаа бодлыг хүлээн зөвшөөрч, тулгарсан асуудлыг шийдэхэд хамтран гарц хайж тусалж байна. Ийм байдлаар хүүхдээ идэвхтэй сонссоноор ээж аав нар хүүхдээ элдэв дарамтаас аварч, аз жаргалтай байх, асуудлаа шийдвэрлэж сурахад тусална.


Бичсэн: сургалтын блог | цаг: 11:39 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax