2012-03-25
Хичээлийг хэрхэн үр дүнтэй сонсох вэ?

Хичээлийг хэрхэн үр дүнтэй сонсох вэ?

Хичээл, лекцийг үр дүнтэй сайн сонсох нь сайн сурахад чухал хүчин зүйл болдог билээ. Сурагч болгон өөр өөрийн гэсэн хичээлийг сонсох, тэмдэглэх арга барилтай байдаг.
Гэхдээ та хэрвээ хичээлээ илүү идэвхтэй, сайн сонсохыг хүсвэл дараах зөвлөгөө танд тус болно.
Юуны түрүүнд та хичээлийг ямар байдлаар хийснээс тогтоож үлдэх эсэх нь өөр өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

Хэрхэн сайн сонсох вэ?

Мэдээж сонсогчийн гол зорилго бол хичээлийг ойлгох байдаг. Тэгэхээр та юуны өмнө хичээлийг ойлгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм.
Сайн ойлгохын тулд та хичээлийн сэдвийг идэвхтэй эргэцүүлэх хэрэгтэй байдаг.
Идэвхтэй эргэцүүлэхийн тулд :
• Нягтлах
• Асуух
• Төвлөрөх
• Судлах хэрэгтэй.

Нягтлах
Хичээлийн талаар нягтлах нь лекцийн үр дүнтэй байдлыг 20% -р нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр та ямар нэг хичээлийг сонсож буй бол илүү нягталсан байдлаар сонсох хэрэгтэй гэсэн үг.

Асуух
Юу? Яагаад? Яаж?
Энэ нь таныг хичээлийн талаар асуулт асуу гэсэн үг. Та хичээлтэй холбоотойгоор хичээлийн зорилго, практик асуудлыг багшаасаа асуух хэрэгтэй гэсэн үг юм.
Мөн энэхүү хичээл өмнөх сэдэвтэй хэрхэн холбогдож байгаа, хэрхэн уялдаж байгаа талаар асуух хэрэгтэй.

Төвлөрөх
Төвлөрөх гэдэг нь чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх гэсэн утгатай юм.
Ихэнхдээ хичээлийн хувьд Зорилго, Гарал, Хэв маяг гэсэн 3 зүйлдээр төвлөрөх нь үр дүнтэй байдаг байна.
Жишээ нь: Математикын нотолгооны эцсийн үр дүн нь юу байх вэ, Миний ажиглаж буй зүйлийн цаана юу байна вэ, Өрнөж байга зүйлсийн цаана ямар зарчим байна вэ? Гэх мэтээр төвлөрөх ёстой юм.

Судлах
Сурагчид хичээлийн мэдээллийг зөвхөн лекцээс авна гэж боддог. Гэтэл лекц тухайн сэдвийн хүрээнд зөвхөн 20% д нь дүйцэх мэдээлэл өгдөг байна. Тиймээс хичээлийг сайн судлаж ойлгохын тулд нэмэлт ном, сонин заавал унших хэрэгтэй юм.

Тэмдэглэл хөтлөх

Мөн хичээлийг сайн сонсож, ойлгоход хичээлийг тэмдэглэх явц нилээд чухал нөлөөтэй байдаг байна.
Лекц бичиж байх үедээ бид зөвхөн багшийн хэлсэнийг бичдэг ба аль нь чухал хэсэг, аль нь чухал биш, аль нь шалгалтад ирж болзошгүй вэ гэдгийг мэддэггүй шүү дээ.
Мөн лекцийг ямар ч төлөвлөгөөгүйгээр бичсэнээс бүх лекцээ эхнээс нь унших хэрэгтэй болдог.
Тэгвэл та өөртөө амар болгох үүднээс бага зэргийн тэмдэглэл хийх хэрэгтэй.

Def – Энэ нь тодорхойлолтыг илтгэнэ. Тэгэхээр та хэрвээ ямар нэг зүйлийн тодорхойлолт хайж буй бол бүхэл лекцээ унших бус, харин зөвхөн Def гэсэн тэмдэглэлтэй газруудыг харахад болно гэсэн үг юм.
!! – Энэ нь багшийн онцолсон зүйлийг илтгэх
!? – Үүнд өөрийн санал нийлэхгүй зүйлээ тэмдэглэх
-- - Өөрийн чухалд тооцож буй зүйлээ тэмдэглэх  гм
Тэгэхээр та энэ байдлаар тэмдэглэгээ хийж болох юм. Мэдээж яаж тэмдэглэх нь таны өөрийн хүсэл сонирхолоос шалгаалах болно.

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax