2012-03-25
Хүүхдээ байнга өмөөрдөг бол...

Хүүхдийг байнга өмөөрдөг бол...

Хүүхдийн хүмүүжил эцэг эхээс ихээхэн хамааралтай байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Иймд эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ хандах байдлаас хамаарч хүүхдийн зан араншин төлөвшиж тогтдог. Харин эцэг эхийн хандах хандлага хүүхдийн зан араншин төлөвшихөд "Хэрхэн нөлөөлдгийг Японы мэргэжилтнүүд судалж үзээд доорхи дүгнэлтийг гаргажээ. Жишээлбэл эцэг эх нь:

Захирангуй ханддаг бол - Идэвхгүй, бие даах чадваргүй, номхон хүлцэнгүй
Хэт их бөөцийлдөг бол - Уур уцаартай, сул дорой, гэнэн томоогүй

Байнга өмөөрдөг бол - Бодлогошронгуй, бусадтай нийлдэггүй зожиг
Байнга эрхлүүлдэг бол - Гэнэн томоогүй, уцаартай, эсвэл дураараа, үг зөрөмтгий
Аяыг нь дагуулан харьцдаг бол - Дуулгаваргүй, мөн түрэмгий догшин
Тоомжиргүй ханддаг бол - Хөндий хүйтэн, тогтворгүй, түрэмгий авиртай

Хэрцгий хатуу ханддаг бол - Зөрүүд, мугуйд, уур уцаартай, хэт бие даасан
Ойр дотно элэгсэг ханддаг бол - Бие даасан, үнэнч шударга, нөхөрсөг тусч
Хатуу чанга барьдаг бол - Зөрүүд гөжүүд, амиа бодож хувиа хичээсэн, бие даан ажиллаж

амьдрах чадваргүй гэсэн ерөнхий төрх таны үр хүүхдэд төлөвшин бий болох нь.


Бичсэн: сургалтын блог | цаг: 12:01 | бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax