2012-03-25
Танай хүүхэд шалгалт өгөхөд бэлэн үү?

Та шалгалт өгөхөд хүүхдээ бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байна уу?

Таны хүүхэд шалгалтандаа хэрхэн бэлтгэж байгаа, ирээдүйнхээ төлөө хэрхэн санаа зовон шалгалтандаа бэлтгэж байна вэ гэдгийг та өдөр тутам харан санаа зовж суугаа байх. Тиймээс танд дараах зөвлөгөөг өгч байна.

Таны хүүхэд хангалттай сайн үнэлгээ авч чадахаар сэтгэл зүйн болон мэдлэг, чадвар бий гэж та үзэж байна уу?

Та хүүхдээ заавал орой үдэш суу гээд байгаа юм биш биз. Таны бодсончлон таны хүү, охин махарч хичээлээ хийхгүй байгаа бол та хүүхдээ тэгтлээ ядраах хэрэггүй. Шалгалт бол хүнийг сэтгэл санаагаар ихээхэн ядраах магадлалтай зүйл учраас хүүхдээ битгий их шахаарай. Гагцхүү таны үүрэг бол хүүхдийн нас, сэтгэхүй, хүлээн авах чадварт тохируулан зөвлөгөө өгөх, хянах л ажил юм. Тиймээс та хүүхэддээ найдах хэрэгтэй. Шалгалтын талаар танд зайлшгүй мэдвэл зохих асуудлууд байдаг. Энэ нь шалгалт үргэлжлэх хугацаа, таны хүүхдэд шалгалтандаа бэлтгэх материал хангалттай байгаа эсэх, шалгалтын материалуудаа яаж хийж байгаа эсэхэд зөвлөгөө өгөх явдал юм.

Та ЕШ-ын талаар хэр мэдлэгтэй вэ?

ЕШ нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа шалгалт бөгөөд олон улсын жишгийн дагуу үнэлгээ хийгддэг.

Шалгалт бол ямар нэгэн юмыг л хэмжиж баталгаажуулж байгаа хэмжүүр шүү дээ.

Шалгалт авах хугацаа, хичээлүүд, сонголтонд өөрчлөлт ороогүй. Гагцхүү технологийн дэвшил болох элементүүдийг л бага багаар оруулан дэвшил гаргахыг зорьсон.

Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80 мин. Энэ нь тухайн хүүхэд бүх мэдлэг, оюун санаагаа дайчлах боломжтой хугацаа гэж үздэг. Шалгалтын материалыг тусгай уншигч машинаар уншуулна.

Шалгалтын дүн мэдээг гарахад та интернэт холбогдсон бүх газраас хүүхдийнхээ дүнг өөрийн нууц үгээрээ хүлээн авах боломжтой. Уржнан жилээс эхлэн манай эмээ, өвөө нараас авахуулаад бүх насны хүмүүс интернэтээр мэдээллээ үзээд сураад байгаа. Энэ бол жижиг гэлтгүй дэвшил юм.

Та хүүхдээ ЕШ-ын өглөө юу юу бэлтгэж явуулах вэ?

Шалгалтын урд өдөр сайтар унтуулж амруулан, сэтгэл санааг нь тайван байлгаж, хувийн бэлтгэлийг хангаж өгөх хэрэгтэй.

Өглөө эрт босгон өглөөний ундыг өгөн усанд оруулаад, хөнгөн дулаан, биед амар хувцасыг нь өмсүүлэх хэрэгтэй. Хүүхдийн дургүй хувцасыг нь өмсүүлэх гэсний хэрэггүй. Мөн урд шөнө нь баахан лекц унших хэрэггүй болов уу. Хүүхэд зорилгоо ухаарсан байгаа.

Шалгалтанд зайлшгүй хэрэгтэй   зүйлсийг  нь бэлтгэн, бүгдийг нь бүртгэх хэрэгтэй.

Үүнд:

Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сургуулийн захирлаасаа зурагтай лавлагааг авч төрсөний гэрчилгээний хамт авч ирэх/, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, Шар хуудас, Бүртгэлийн хуудас, 1-2 ширхэг тод гардаг бал /хар, хөх өнгийн үзгэн юмуу тосон бал/, хөнгөн зууш, шалгалтын дундуур идэж болно шүү дээ.

Таны хүүхэд таны итгэлийг алдахгүй гэдэгт итгэх хэрэгтэй.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax