Хүүхдээ урамшуулах ба шийтгэх

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:43

Хүүхдээ урамшуулах ба шийтгэх

Урамшуулал
“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэсэн үг байдаг. Урамшуулна гэдэг нь хүүхдээ сайшаан үнэлж, талархаж байгаагаа

илэрхийлэхийг хэлнэ. Урамшуулал нь хүүхдийн эерэг зан чанар, сэдэл тэмүүлэл, бусадтай харилцаж буй байдал, хийж гүйцэтгэсэн ажил үйл гээд юунд ч хамааралтай байж болдог.

Яаж илэрхийлэх вэ?
Та талархал, хүндэтгэлээ юуны өмнө урам зориг өгсөн сайхан үгсээр илэрхийлж болно.  Үүнд таны гэрэлтсэн сайхан царай, бахархалтай инээд хүч нэмнэ. Өдөр тутмын амьдралдаа та урам зориг өгсөн эелдэг үгс хэрэглэснээр хүүхдээ урамшуулахын зэрэг...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхдээсээ хэрхэн суралцах вэ?

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:40

Хүүхдээсээ суралцаж болно

Хүүхэд биднийг дуурайн ямагт суралцаж байдаг. Харин бидэнд хүүхдээсээ суралцах, санаа авах зүйл байдаг болов уу?

Хүүхэд, ялангуяа бага насныхан бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Хүүхдийн дараах онцлогуудыг томчууд бид өөрсөдтэйгээ харьцуулан авч үзье.

Тэд бидний тусгал
Бага насныхан бол бидний хэлснийг дуурайн хэлнэ, хийснийг мөн адил давтана. Хүүхдийн хэлсэн, хийснээс бид өөрсдийгөө ямаршуухан аав, ээж вэ гэдгээ тольдон харж болно. Алдаа дутагдал гаргасан бол бүр ч тодорхой харагдана даа. Тэгэхээр тэд бол зарим тохиолдолд бидний хүмүүжүүлэгч ажээ.

Тэд...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Та хүүхдээ сонсож чаддаг уу?

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:39

Та хүүхдээ сонсож чаддаг уу?

Хүүхдийн хэлж ярьсан зүйлд ээж аав нар хэрхэн ханддагаас хүүхэд, эцэг эхийн хоорондох харилцаа улам

гүнзгийрэн батжих уу эсвэл алхам алхмаар хөндийрөх үү гэдэг нь шалтгаалдаг. Хүүхдэдээ тохиолдсон асуудал, хүүхдийнхээ ярьсан зүйлд эцэг эх хүүхдийнхээ өмнөөс асуудлыг шийдвэрлэх, сургамжлах эсвэл уг асуудлыг нь ойшоохгүй байх зэрэг янз бүрээр ханддаг ажээ.

Та дараах ярилцлагуудтай танилцана уу (1). Танай гэр бүлд иймэрхүү яриа өрнөж байсан уу?

Өмнөөс нь “шийдэх”:
-    Өнөөдөр хичээл ямаршуухан байв даа?
-    Нэг их сайн биш.
-    Яасан? Миний хүү нэг сайн яр...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ядаргаанаас хэрхэн сэргийлэх вэ?

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:37

Хаврын ядаргаа, амин дутагдлаас хэрхэн яаж гарах вэ?

Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий.

Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий. Энэ бүхэн нь өвлийн дараа эрч хүч дутагдах, орчин тойронд болж буй өөрчлөлтөд бие организмын өгөх реакцтай холбоотой юм.

Бие организмыг хаврын улиралд дасгахын тулд,
- Биеийн дасгал хий. Гэхдээ спортын огцом хүнд төрөл биш.
- Алгуур...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тест шалгалтын тухай

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:35

Тест шалгалтын тухай

1. Тест баталгаат чанар гэж юу вэ? Тест үндэслэлтэй байна гэж юуг хэлэх вэ?
2. Тестийн баталгаат чанарыг шалгах хамгийн өргөн хэрэглэгддэг ямар аргууд байдаг вэ? Түүний үндэслэлтэй эсэхийг яаж тогтоох вэ?
3. Нормдүндэслэсэн болон шалгуурт суурилсан хэмжүүрүүд нь хоорондоо ямар ялгаатай вэ?
4. Шалгууртүндэслэсэн тестийг хэрхэн сайжруулж болох вэ?
5. Ангид авах тестүүдийг хэрхэн хэрхэн боловсронгуй болгох вэ?
6. Богино хариулт өгөх тестийн ямар асуултууд хамгийн их зөрчил маргаанүүсгэх вэ?
7. Суралцагчдын эссэ тестийн асуултуудыг боловсруулах болон ийм төрлийн тестий...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:27

Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд

Ерөнхий боловсролын дунд сургууль (Middle School)-д сурч байгаа сурагчид болох 10-14 насны хүүхдүүд нь насны хувьд бие бялдарын, сэтгэл мэдрэлийн, оюун санааны, болоод орчин тойроны маш олон өөрчлөлтүүдтэй  учирдаг.

Энэ насандаа хүүхдүүд өөрсдийн биед болоод сэтгэлд санаандаа гарч байгаа өөрчлөлтүүдээ үл ойлгох, сэтгэл санааны хямралд орох, огцом уурлах, ганцаардах зэрэг оюуны болоод сэтгэл мэдрэлийн  хувьд хямaрдaг. Энэ насныханд учирдаг томоохон хямрал нь "би- бусдад  хэрхэн харагдаж байгаа бол?!" гэсэн үзэл ноёрхож г...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД

бичсэн: сургалтын блог, 2012-03-25, 11:06
ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД
Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:

1.      Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.

2.      Хүүхдээ махтан сайшаацгаая

3.      Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе

4.      Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе

5.      Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая

6.      Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе.

 

I БҮЛЭГ - Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.

“Хүүхдэд өөийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь

өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”

Жан Жак Руссо

Хүн...

төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Багш найраглал

бичсэн: сургалтын блог, 2012-03-02, 16:58
 Ш.Сүрэнжав. Багш /найраглал/

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн

     Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
     Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн

     Чимэг болгон хайрлагдсан
     Монгол гэдэг нэрийг
     Цээжит зүрхний тольтод
     Гэгээн гэрлээр сийлсэн

Эрдмийн түлхүүрч  багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой

     ... Өвлөөр ногоон гацуур
     Сүлд модны чимэг гэж
     Өнгийн олон амьтад
     Сүж ...
төрөл:бусад
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих